Өглөөний ажил хэрэгч /зөвлөгөө/

downloadӨнөөдрийн манай ажил хэрэгч зөвлөгөөнд нэгэн домог болсон хүний зөвлөгөөг оруулж байгаадаа таатай байна. Энэ хүн бол “Honda Motors” компанийг үндэслэгч Соичиро Хонда юм.  Тэрээр “Анх машин хараад би илбэдүүлсэн мэт хойноос нь гүйж билээ. Би маш их сандарч догдолсон. Чухам тэр үед л хэзээ нэгэн цагт би өөрөө машин хийх болно гэж бодсон байх” гэж бичжээ. Хонда 1922 онд дунд сургуулиа төгсөөд ажил олж хийхээр Токиог зорьжээ. Тэнд тэрбээр авто засварын газарт дагалдангаар ажиллах болов.
Ийнхүү зургаан жил суралцсаны эцэст хураасан бүх мөнгөөрөө өөрийн төрөлх хотдоо засварын газар нээлээ. Түүний байгуулсан засварын газар нь удалгүй өргөжин тэлсээр 1940-өөд он гэхэд ид цэцэглэж томоохон хэмжээний үйлдвэр болсон байлаа. Харин дэлхийн хоёрдугаар дайны үеэр америкийн бөмбөгдөлтөнд Япон улс тэр дундаа Хондагийн байгуулсан үйлдвэр өртөж сүйрсэн юм. 1946 онд Хонда нэгэн шинэ нээлт хийсэн юм. Машиндаа хийх шатахуун байхгүй байсан тул тэрбээр америк цэргүүдийн орхисон хөдөлгүүрээс нэгийг нь авч унадаг дугуйндаа бэхэлжээ. Энэ хөдөлгүүрээ тэрбээр керосинээр дүүргэсэн юм.
Ер нь Соичиро Хонда энэ маягийн энгийн хэрнээ тансаг шийдвэр гаргадаг өвөрмөц сэтгэлгээтэй хүн. Дараагаар нь тэрбээр найз нөхдийнхөө хүсэлтээр дугуйнд нь хөдөлгүүр тавьж өгөв. Сүүлдээ хүмүүс захиалга их өгөх болсон тул гүйлгээ ухаантай Хонда ийм бизнес маш амжилттай байж болох юм гэж шийдэж 1948 онд “Хонда мотор” компаниа байгуулж хөдөлгүүртэй дугуй хийх болов. Хонда мопедийг анх бүтээн худалдаанд гаргасан бөгөөд уг бүтээл нь тухайн цаг нийгэмдээ тохирсон маш бага керосин хэрэглэдэг хол замд найдвартай гэх мэтчилэн олон давуу талтай байсан юм. Ингээд 1950-иад оны эхээр компани нь асар өндөр өрсөлдөөнтэй мотоциклийн зах зээлд нэвтэрлээ. Үүнээс улбаалаад түүний бизнес дахин сэргэж улмаар дахин өөр шинэ хөнгөн мотоциклүүдийг зохион бүтээснээр японы төдийгүй дэлхийн мотоциклийн ертөнцөд цоо шинэ эхлэлийг нээсэн юм. Дараачийн таван жилийн дотор тэрбээр 250 өрсөлдөгч компаниа амжилттай дампууруулжээ. Түүний анхны мотоцикль “Dream” нь Соичиро Хондагийн багын мөрөөдлийн биелэл болсон юм. Өвөрмөц сэтгэлгээтэй Соичиро Хонда нэгэн удаа Европын компанийн төлөөлөгчтэй гэрээ хийж байжээ. Хэтэрхий их сакэгээр дайлуулсан зочин нь согтож 00-д хиймэл шүдээ унагачихаж.
Гэтэл Соичиро Хонда огтхон ч эргэлзэлгүйгээр 00-руу гараа хийн шүдийг авч угаалгын өрөөнд ороод хэдэн хоромын дараа инээд алдан, нөгөө хиймэл шүдийг амандаа хийсэн гарч ирж гэнэ. Энэ алхам гадаадын төлөөлөгчийг дор нь илбэдэж, бүтэх эсэх нь эргэлзээтэй байсан хэлэлцээнд тэр дор нь гарын үсэг зурсан гэдэг. Ингээд түүний та бидэнд юу гэж сургасаныг таалан уншина уу. Тэрээр “Олон хүн амжилтанд хүрэхийг тэмүүлдэг. Гэхдээ ямар ч амжилт бүтэлгүйтлээр эхэлдэг. Хэрвээ ялагдал, бүтэлгүйтлээ ялан дийлж чадах юм бол таны ялагдал амжилтанд хүрэх шат чинь болно. Амжилт гэдэг бол миний хувьд олон удаагийн бүтэлгүйтэл дээрээс нь түүнийг давж гарах сэтгэлийн тэнхээ гэж боддог. Амжилтын зөвхөн нэг хувь нь таны хөдөлмөр, харин үлдсэн 99 хувь нь ялагдал бүтэлгүйтлээс бүтдэг” гэж Соичиро Хонда зөвлөсөн байдаг. Ингээд энэ зөвлөгөөг уншсан уншигчиддаа бүтэлгүйтэж ялагдсан ч амжилт өөд урагшаа гээд энэ удаагийн ажил хэрэгч зөвлөгөөгөө төгсгөе. (Жич: Намтрын хэсгийг нээлттэй эх “Википедиа”-аас авав) Mr.Unuku Жич: Соичиро Хондагийн намтарыг хүүхдэд зориулсан хэлбэрээр бичсэн “Огторгуйд дүүлэгч Моторт дугуй” хэмээх ном Монгол хэл дээр нэлээн хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн байдаг.
Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …