Дэлхийн зах зээл дээр үхрийн махны үнэ өссөөр байна. Өнөөдрийн байдлаар, БНХАУ-д үхрийн махын бөөний үнэ 1 кг нь 8.5 доллар буюу 17000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 5 жилд тус улсад үхрийн махны үнэ 2 дахин өсчээ. Үхрийн махны экспортоор дэлхийд тэргүүлдэг Бразил улс дэлхийн махны экспортын 20 хувийг буюу 1.2 сая.тн мах дангаар нийлүүлж, 5.7 тэрбум ам.доллар-ыг улсынхаа эдийн засагт нийлүүлж байна.
Манай улс өнгөрсөн оны байдлаар 1.5 сая долларын махны худалдааг бусад орнуудтай хийжээ. Энэ нь 21 мянган.тн мах гэсэн үг юм. Харин Халх гол чөлөөт бүс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй эрүүл бүс болсноор Зүүн бүсэд эдийн засгийн цонх бий болж тус бүсийн махны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэж байна.