Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолт боллоо

IMG_9687БЗД-ийн 55 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолт 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Энэхүү тоглолтыг МУСТА дуучин С.Болор санаачилан, сургуулийн захиргаатай хамтран  зохион байгуулжээ. Тоглолтонд  АЖ Ч.Мөнхшүр, МУГЖ Уранчимэг, СТА Г.Чинболор, П.Бямбахүү,  СТА  Хөөмийч Т.Лхамрагчаа, СТА дуучин Т.Амина, Б.Номин-Эрдэнэ, “Гурван бүдүүн”, “Увертюра” хамтлагууд, “Univers Best Songs” –н шилдгийн шилдэг оролцогч Г. Цэрэнсүрэн зэрэг  уран бүтээлчид оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжин ая дууны  дээжээ өргөн барилаа. Тоглолтын үеэр эцэг эхчүүд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллөөс хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад хандив өгснөөс гадна  Тусгаар тогтнолын ордоны хамт олон “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аяны 11 сарын орлогоо хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад  хандивлахаар болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүдхүүдэд зориулсан хандивийн тоглолтыг БЗД-ийн ерөнхий боловсролын сургуулиуд дэмжин оролцсон байна.

DSCN8592

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …