Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бодлого гаргаж хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн гайгаар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх өдгөө өргөст торны цаана сууж буй.
Өнгөрсөн сард улс даяар сүр дуулиантайхан шүүх хурал болж, төрийн байгууллагын ажлын чанар, уялдаа холбоогүй ажилладгийг ил цагаан харуулж өгсөн уг шүүх хурлаар шүүх буүрэлдэхүүн Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял оноосон.
Түүний зөвлөхөөр ажиллаж байгаад ийн хэрэгт орсонд Н.Алтанхуяг сайд асан гэрчийн мэдүүлэг хүртэл өгсөн. Тэрбээр “Багануур, эрчим хүчний яам хамтарч хийсэн. Зарим хүмүүс Алтанхуяг хүчээр хийлгэсэн юм ярьж байна. Гансүх гэдэг хүнд ямар ч буруу байхгүй. Засгийн газрыг толгойлж байсны хувьд хариуцлагыг нь хүлээнэ. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэндээ баяртай байна. 200 мянгын 80 мянга болгосон. 120 мянган төгрөг нь хаачсан юм бээ. Тэр мөнгийг өмнө нь хэн авчихсан юм. Тэр айлуудад хэмнэлт болж байна ш дээ. Шоронд орж ингэж суух биш, харин ч шагнал аваад явах ёстой хүмүүс. Гэтэл яагаад ингээд явж байгааг гайхаж байна” хэмээж байсан.
Тэгвэл Н.Алтанхуяг өргөст торны цаана ял эдлээд сууж буй анд нөхөр Л.Гансүхээ очиж эргэжээ. Л.Гансүх өөрийнх нь төлөө санаа тавьж, дэмжиж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа экс сайдаар дамжуулан хэлүүлсэн байна.
Г.Эрдэм