Дэлхийн шилдэг авиа компанид монгол бүсгүй ажиллаж байна

avai  2013 оны дэлхийн шилдэг авиа компаниар тодорсон “Emirates airline” авиа компанид монгол бүсгүй ажиллаж эхэлжээ. Арабын Эмират улсын энэ авиа компанийн боловсон хүчнээ бэлтгэдэг ээлжит төгсөлтөөр Монгол Улсын иргэн Лхагвасүрэнгийн Намуулан 4000 хүнээс шалгарч, хагас жилийн хугацаанд дадлагажигчаар ажилласнаар тус компанийн үндсэн ажилтан болсон байна. Ингэснээр тэрбээр дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх зэрэглэлийн авиа компанид Монголоос ажиллаж буй анхны онгоцны үйлчлэгч болж байна. Л.Намуулан хамгийн том онгоц гэгддэг B777 болон хоёр давхар онгоц болох Airbus380-аар нисэхээр мэргэшсэн аж.

Л.Намуулан нэр хүндтэй компанид ажиллах батламжаа гардах үеэрээ Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, төрийнхөө далбааг Арабын нэгдсэн Эмират улсад мандуулсан байна.

avais

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …