Катарын батлан хамгаалах яамны төлөөлөгчид айлчилж байна

2015102701Катар Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч нар манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнийг өчигдөр БХЯ-ын Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, бригадын генерал Ч.Сосорбарам тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтаар Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияагийн манай улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан яриа, хэлэлцээрийг биелүүлж, ажил хэрэг болгох тухай ярилцсан байна. Катар Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид өнөөдөр БХИС-д ажиллаж, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзоригтой уулзана.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …