Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа

7552be414b99554dc314cdc7496f872aАгаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болж, Ерөнхий сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг оролцлоо. Хурлаар үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, агаарын бохирдолтой байгаа Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэлээ.  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхэд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хийсэн ажлыг нэг үзүүлэлт болгон үнэлж, дүгнэдэг байх зарчмаар ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн тус хорооны 2015-2016 онд хийх ажлын чиглэл, Цэвэр агаар сангийн 2015 оны ажлын явцын сонсгол, сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашид нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зэрэг асуудал хэлэлцлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …