2015 оны 10-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5730 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 2.0 хувиар буюу 155 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг
Үхрийн мах | ||||||||||||
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | |
2013 | 7335 | 8025 | 7895 | 8330 | 8380 | 8275 | 8225 | 7710 | 7825 | 7245 | 7115 | 7280 |
2014 | 7980 | 7775 | 8425 | 8370 | 8685 | 8730 | 7955 | 7590 | 7635 | 7550 | 7495 | 7465 |
2015 | 7415 | 7565 | 7810 | 8080 | 8145 | 8445 | 7985 | 7230 | 7005 | 5730* | ||
Хонины мах | ||||||||||||
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | |
2013 | 6480 | 7095 | 7060 | 7420 | 7490 | 7470 | 7415 | 6710 | 6540 | 6215 | 6085 | 6245 |
2014 | 6855 | 6675 | 7040 | 7630 | 7800 | 7685 | 7030 | 6585 | 6395 | 5965 | 5835 | 5940 |
2015 | 5860 | 6140 | 6735 | 7460 | 7555 | 7455 | 6830 | 6050 | 5540 | 4390* |
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2015 оны 10-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1210 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2015 оны 10-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.3 хувиар буюу 115 төгрөг, лууван 9.2 хувиар буюу 140 төгрөг, байцаа 2.3 хувиар буюу 35 төгрөг, манжин 3.0 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус өсчээ.