Самсунг компани 2011 оноос S Pen буюу алсын мэдрэгч бүхий үзгийг өөртөө багтаасан Galaxy Note ухаалаг гар утасны цувралыг танилцуулж эхлэсэн билээ. Маш олон төрлөөр ашиглах боломжтой уг үзэг нь хэрэглэгчдийн утасны хэрэглээг цоо шинэ түвшинд хүргэсэн.
Наймдугаар сард худалдаанд гарсан тус цувралын хамгийн сүүлийн үеийн хувилбар болох Galaxy Note5 утас нь хэрэглэгчдэд илүү өргөн, шинэ боломжуудыг санал болгосон юм.
S Pen үзэгний хөгжил
Galaxy Note цувралын чухал хэсгүүдийн нэг нь S Pen байдаг. Одоогоор Galaxy Note5-ын шинээр танилцуулагдсан металл үзэг нь хамгийн гоёмсог бөгөөд ашигтай хувилбар болоод байна. S Pen нь хэрэглэгчийн утсанд оруулж буй мэдээллийг ердөө 74 милсекундэд боловсруулдаг төдийгүй жинхэнэ цаас, үзгээр бичиж байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. S Pen ашиглах нь их энгийн. Ердөө л хоёр алхам. Утаснаасаа S Pen-нийг гаргаад дэлгэц дээрх үйлдэл хийх сонголтуудаас нэгийг сонгоно.
Дэлгэц унтраастай үед ч тэмдэглэл хөтлөх боломжтой
Найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа ярилцаж байх үед гэнэт тэмдэглэл бичих шаардлага тулгардаг уу? Galaxy Note5-тай байхад та цаас үзэг хайх, дэлгэцээ асаах, аппликейшн нээх гэж хугацаа алдах шаардлагагүй. Утасны дэлгэц унтарсан байсан ч дээр нь шууд тэмдэглэл хийх, түүнийгээ хадгалах боломжтой.
Утасны дэлгэц унтраатай үед тэмдэглэл бичихийн тулд доорхи тохиргоог хийх хэрэгтэй.
- Дэлгэцийн дээд хэсгээс доош чиглэлтэй хуруугаа гүйлгэнэ.
- Settings гэснийг сонгоно
- S Pen гэснийг сонгох
- Screen Off Menu хэсэг рүү орж ON товчийг дарна.
Одоо та хэзээ ч хаана ч хүссэн зүйлээ тэмдэглэж болно.
Шинэлэг санаагаа хуваалцах
Шинэ Galaxy Note5 утасны бас нэг гайхалтай ашигтай тал нь та хүссэн тэмдэглэлээ найзуудтайгаа хялбарханаар хуваалцах боломжтой юм.
- Air Command menu-г дарна
- Smart Select-ийг дарна
- Сонгохыг хүссэн зураг, хэлбэр дүрсээ идэвхижүүлнэ
- Өөрийн сонгосон зураг, дүрс дээр саналаа тэмдэглэн бичээд Save in Scrapbook-г дарна
- Share-ийг сонгоно. Дараа нь тэмдэглэлээ хуваалцах хүн рүүгээ цахим шуудан, мессеж эсвэл бусад аппликейшн ашиглан илгээх боломжтой
- Хүлээн авах хүнээ сонгоод Send товчийг дарна
PHOTONEWS.MN