Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 23 дугаар гудамжны 529 тоотод иргэн П-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Жанжин”-ий 1 дүгээр гудамжны 13 тоотод иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 15:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 ддугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 20 дугаар гудамжны 1119/а тоотод иргэн Н-ийн байшин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Одонт”-ын 22 дугаар гудамжны 136 тоотод иргэн Л-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.30-ны өдрийн 05:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Бүрэнтолгой” 6 дугаар гудамжны 5 тоотод иргэн Ж-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргын албаны байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.30-ны өдрийн 04:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.