Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 20-ны 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно.
“Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй иргэн Хүннү гүрний үеийн дээлний загвараас эхлээд орчин үеийн үндэсний дээлний загваруудаас сонирхуулан оролцох юм байна.
Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Монгол гэрийн үзэсгэлэн, үндэстэн ястны болон нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнүүдээс гадна “Дээлтэй Монгол Наадам”-ын үйл ажиллагааны үндсэн хэсэг “Монгол үндэсний хувцастай баярын жагсаал” болох юм.
Сонирхуулахад, тус наадмыг 2006 оноос хойг жил бүр уламлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд 20 гаруй дээлтнүүд оролцсон тохиолдолд Гиннесийн амжилт тогтоох боломжтой гэнэ.
Т.Анир