Авлигатай тэмцэх газрын хамт олон “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэв

medee151030Авлигатай тэмцэх газрын хамт олон өөрсдийн санаачилгаар “25 дугаар суваг” телевизээс зохион байгуулж буй “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэв. “1000 төгрөг төсөл”-ийн зорилгын дор хамт олноороо нэгдсэн тус байгууллагын ажилтан, албан хаагч сэтгэлийн хандиваа цуглуулж, сайн үйлсийн аяныг зохион байгуулагчдад гардуулан өглөө.

“Энэ аянд нэгдсэнээр биеэ хамгаалах чадваргүй, асран хамгаалагчийн хараа хяналт алдагдсаны улмаас Түлэнхийн төвд өвчиндөө шаналан, эмчилгээ хийлгэж буй энхрий бяцхан үрсийнхээ ирээдүйд үнэлж баршгүй тус нэмэр хүргэж байгаа юм” хэмээн “1000 төгрөг төсөл”-ийг зохион байгуулагчид хэлээд Авлигатай тэмцэх газрын хамт олонд талархал илэрхийлэв.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, цаашид нийгэмд үүсч бий болсон сэтгэл эмзэглүүлэм асуудлаар сайн үйлсийн аяныг зохион байгуулбал Авлигатай тэмцэх газрын хамт олон зүрх сэтгэлээрээ дэмжин оролцоход бэлэн гэдгээ илэрхийлээд бусад байгууллага, хамт олон, иргэдийг энэхүү аянд нэгдэхийг уриаллаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …