Нийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн залуучуудын холбоо -ны санаачлагаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Улаанбаатар хотын төв номын сан хамтран “Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд “Ном хандивлах 1 сарын аян”-г эхлүүлээд билээ. Энэхүү аянд Нийслэлийн харъяа бүх байгууллагууд хамрагдаж байна. Аян 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгууллагууд цуглуулсан номоо Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд хүлээлгэн өгч байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэхүү аяныг дэмжиж харьяа анги, байгууллагын албан хаагчдаас 15 нэр төрлийн 255 ширхэг номыг цуглуулан өнөөдөр хүлээлгэн өглөө.Улаанбаатар хотын төв номын санд “Орон нутгийн фонд”–ыг бүрдүүлэх зорилгоор аяныг өрнүүлж байна.Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …