Америкийн нэгэн дунд сургуулийн сурагч охин Мира Моди өөрийн хувийн сайтыг нээжээ. Түүн дээрээ тэрбээр Diceware аргачлалаар бодож олсон өндөр нууцлал бүхий нууц үгнүүдийг санал болгон худалдаалах юм. Энэ аргачлал бий болоод хэдэн арван жил болж байгаа билээ. Түүний бүтээсэн нууц үгнүүдийг эвдэж орох ямар ч боломжгүйд тооцогддог аж.
Бэлэн нууц үгнүүдийнхээ оронд 11 настай охин хоёр долларын хөлс нэхдэг байна. Гараараа бичсэн нууц үгнүүдээ тэрбээр АНУ-ын шуудангийн албаар дамжуулж эзэнд нь явуулна. Шууданчид зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгний нэр дээр илгээж буй дугтуйнуудыг нээж үзэх ямар ч эрхгүй юм. Мира ердийн нэг сурагч охин биш гэнэ. Түүний ээж нь нэрт сэтгүүлч Жулия Ангвин билээ. Жулия цахим сүлжээнд нууцлалыг хэрхэн хадгалах талаар хэд хэдэн бүтээлийг туурвижээ.
Эх сурвалж www.wikimon.mn