Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлжээ

600x600Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлсэн байна. Тус парламентын хүндэт индрээс үг хэлсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүдэг нь Европын парламентын уламжлал ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 оны зургадугаар сарын 8-10-нд Европарламентад айлчлан мөн сарын 9-ний өдөр үг хэлсэн билээ. Уг үйл явдалд зориулан гаргасан дугтуй, марк нь шуудангийн бусад дугтуй, маркийн адил үнэт цаас бөгөөд захидал харилцаа, шуудан холбоонд ашиглах боломжтой юм байна

eronhiilogchtom

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …