Ард түмэн улс төрчдөд дүн тавьж байна

d69560338f548167dd34a6ddbf8b217e108b03deМонголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо, www.ulsturch.mn сайт хамтран  улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг эхлүүлээд байгаа билээ. Өнгөрсөн есдүгээр сарын 5-наас албан ёсоор эхэлсэн санал асуулга хэд хэдэн үе шаттай юм. Эхний сард ulsturch.mn-ийн бүртгэл хэн бүхэнд нээлттэй байсан бөгөөд улс төрийн нам, иргэний байгууллага, иргэд өөрийн үнэлж, дэмждэг улстөрчөө бүртгүүлэн, өрсөлдүүлэх эрхийг олгоод байлаа. Сарын хугацаанд үргэлжилсэн бүртгэлээр 9 дүүрэг, 21 аймаг, 9 дүүргээс 500 орчим улс төрчдийг санал болгон дэвшүүлжээ. Ийнхүү сар үргэлжилсэн ажил аравдугаар сарын 15-нд албан ёсоор өндөрлөж, цахимаар санал өгөх хоёр дахь шатны ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.

341d2dd5b4e649efdc635883d2479f07

 Хэдийгээр цаг хугацааны хувьд сонгуулийн жилийн өмнө таарч байгаа ч  зохион байгуулагчид өөр бодолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм. Тэднийхээр энэхүү судалгаа нь өнөөгийн нийгмийн нэр нөлөө бүхий улстөрчдийг тодруулах явдал аж.  Ингээд ц

Одоогийн байдлаар шилдэг улстөрчдийн жагсаалтыг Ц.Нямдорж тэргүүлсээр байгаа бол удаах байранд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Р.Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Төрийн банкны Ерөнхий захирал Д.Батсайхан, С.Баяр, У.Хүрэлсүх нар эхний аравт багтаж байна.  Тэрээр аравдугаар сарын 31-ний 21 цагийн байдлаар  цахим асуулгаар 2658 хүний саналыг цуглуулаад байгаад бөгөөд судалгаа эхэлснээс хойш эхний байранд яваа юм.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …