Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэболдоор ахлуулсан бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан баривчиллаа. Гэмт этгээд “Б” нь 50 настай урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж. Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Цагдаагийн ажилтнууд гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэснээр эмнэлгийн яаралтай тусламж авч, алтан амь нь аврагдсан байна. Одоогоор алба хаагчийн биеийн байдал хэвийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд нар алба хаагчийн биеийн байдалд анхаарал тавьж, сэтгэл санааны дэмжлэг үзүүллээ.