Хятад хилчид монголын хилчдэд буу тулган сүрдүүлжээ

7140564e23b83f0abigАюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Дорнод аймагт ажиллаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар болон бусад УИХ-ын гишүүд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга бригадын генерал Р. Сүхбат, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал н.Лхачинжав болон бусад албаны хүмүүс ажиллаж байгаа. Ажиллах шалтгааныг Халх голд үүсээд буй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байсан ч шалтгаан нь өөр аж.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Дорнод аймгийн Нөмрөгийн заставын орчимд хятад  иргэд хил даван орж ирж өвс хадаж байжээ. Зөрчлийг илрүүлж, баривчлах оролдлого хийсэн Нөмрөгийн заставын хоёр хилчинд Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, улмаар иргэдээ хилээр буцаан авч гарсан байна.
Хоёр улсын хилийн цэргийн дунд үүссэн энэхүү үл ойлголцол, сүрдүүлгийн тухай асуудал Хил хамгаалах ерөнхий газарт ирснээр албаны хүмүүс Нөмрөгийн заставт ажилласан байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …