Энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна

6q4ekg16mlr6o6oen5cp6vgn95Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Тэгвэл Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 12-нд тохиож байна. Тодруулбал, ирэх долоо хоногийн пүрэв гарагт тохионо. Тиймээс энэ өдөр бүх нийтээрээ амарна. Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ордонд болох аж.

Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил тус одонг зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёод хүртээхээр болжээ.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …