Н.Түвшинбаяр ирэх сонгуульд нэр дэвшиж магадгүй

 

946ef44bcba18a989e24f5c9efd4e410Олимпын аварга, Монгол Улсын Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ирэх сонгуульд Булган аймагт нэр дэвшиж магадгүй байна. Энэ талаар удаан хугацаанд улс төрийн хүрээнийхэн санал уралдуулж байгаа юм.

Булган аймагт МАН-ынхан удаан хугацаанд ноёлосоор ирсэн бөгөөд МАН-аас ирэх сонгуульд Ё.Отгонбаяр, Ц.Цэнгэл, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ нар дэвших тухай яриа байгаа. Харин МАН-ын дархлагдсан эрхмүүдтэй өдийг хүртэл ана мана үзэлцэх АН-ын кандидат байсангүй. Тус аймгийн одоогийн Засаг дарга хэдийгээр үнэлэгдсэн нэгэн боловч эргэлзэх шалтгаан бий гэнэ. Тиймээс АН-аас Н.Түвшинбаяр аваргыг нэр дэвшүүлэх нь бараг тодорхой болж байна. Булганчууд бахархал болсон Н.Түвшинбаяртаа итгэл үзүүлхийг хэн байг гэх вэ.

эх сурвалж: time.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театрын “1984” постдрамын жүжиг ирэх тавдугаар сард дахин тоглогдоно

 “Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож …