211.3 мянган тонн үр тариа хураан авлаа

12208858_1081206485232314_7452477270936022612_nЭнэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах мэдээ гарсан. Гэвч тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард олон хоног үргэлжилсэн аагим халуун болж хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь гангийн нөхцлийг үүсгэсний зэрэгцээ 08.12-09. 20-ийг хүртэл тариалангийн бүс нутгаар нэлээд хэмжээний хур тунадас орж, дулаан байсан нь тариа хэнзлэх, хог ургамал их хэмжээгээр түрж ургах нөхцөлийг бий болгосон.

Түүнчлэн 9 дүгээр сарын 24-30, 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд нийт нутгаар их хэмжээний хур тундас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсаны зэрэгцээ ургацын хаягдалыг нэмэгдүүлж байгаагаас урьдчилсан байдлаар балансаар тогтоогдсон ургац 30 орчим хувиар буурах нөхцөл байдал үүссэн байна.

10 дугаар сарын 30-ны байдлаар 50.7 мянган га-г ангилан хадаж, 50.0 мянган га-г цайруулан, 228.4 мянган га-г шууд хурааж, нийтдээ 278.7 мянган га-гаас 211.3 мянган тонн үр тариа, үүнээс 200.0 мянган тонн буудай, 163.9 мянган тонн төмс, 71.6 мянган тонн хүнсний ногоо, 42.8 мянган тонн малын тэжээл, 21.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 108.0 мянган тонн буудай нийлүүлсэн байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …