Бүсгүйчүүдийн гоо сайхан болох гэсэн хүсэл заримдаа эргээд харамсаад барахгүй эмгэнэл дагуулдаг. Гоо сайхны мэс заслын золиос болсон бүсгүйчүүд их болжээ. Гоё сайхан болно гэдэг тийм амархан биш. Ганц мэс засал ч бус шивээс хүртэл ийм төрлийн эмгэнэл дагуулдаг байна. Саяхан Полли Смит гэх 19 настай оюутан бүсгүй хөмсөгнийхөө хэлбэрийг сайжруулж улам тод, гоёмсог болгох гээд хэрхэн өөрчлөгдсөнийг бид харж байна. Шивээс хийлгэсний дараа нүд орчим нь хавдаж улайгаад танигдахыан аргагүй болсон байна. Учрыг үл мэдэх хүмүүс харвал нүдээ хавдатал зодуулсан юм шиг харагдах болсон байна. Эмчид хандсан ч нэгэнт оройтсон эргэн хэвэнддээ орох боломжгүй болсон байна.