Адель будаггүй төрх, хувийн амьдралаа илчлэв

61266205639926fc2a1a81Aдель алдарт “Rolling Stones”-д ярилцлага өгөхдөө тансаг хувцас, төгс нүүр будалт бүхий сэтгүүлийн нүүрийн  хэвшсэн төрхийг эвдэж, ямар ч гоёл чимэглэлгүй цагаан халаттай, нойтон үс, будаггүй дүрээ уншигчдад дэлгэн харуулжээ.

Жеймс Бондын кинонд зориулж, “Skyfall” дууг дуулаад, Алтан бөмбөрцөг, Оскарыг дуулиантайгаар гардсанаас хойш гурван жил чимээгүй байсны эцэст “25” хэмээх гурав дахь цомогтойгоороо шуугиантайхан эргэн ирсэн дуучин бүсгүй шинэ уран бүтээлүүдээ сурталчилж, алдарт сэтгүүлд ярилцлага өгчээ.

Хувийн амьдралаа ихээхэн нууцалж, найз залуу Саймон Конеки, хүү Анжело хоёроо олны нүднээс далд байлгах гэж хичээдэг Адель энэ удаа өөрийн нууцлаг амьдралаасаа цухас илчилжээ. Хэзээ ч гэрлэхгүй гэж боддог тэрбээр гэр бүлийн амьдрал, хайр сэтгэлийн харилцаагаа хамгийн чухалд тооцдог учраас тэр хэрээр олны ярианы бай болгохыг хүсдэггүй ажээ. Түүний хувьд гэр бүлээ батлуулах нь чухал биш, хайр сэтгэлийнх нь харилцааны хамгийн том баталгаа болсон хүүхдээ өсгөж, хамтдаа байгаа нь хамгийн чухал хэмээн ярьжээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …