1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна
Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг 1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн. Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан байгаа юм. Гэтэл сонгогдсон буюу газраа өмчлөж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа учир ийнхүү мэдэгдэж байна. Тиймээс 1-р шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харъяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ авна уу.
Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР