Баримт бичгийн бүрдэл дутуу иргэдэд тэтгэмж олгож байжээ

12191349_1166641303363248_5581667563103200749_oНМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн тухай авч хэлэлцлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын 12 улсын /ахлах/ байцаагч Нийслэлийн 9-н дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэст шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.
Шалгалтаар иргэдийн анхан шатанд бүрдүүлэх материалыг дутуу хүлээн авдаг, тэтгэмж авах эрх үүсээгүй иргэдэд, тодорхойлолтгүйгээр тэтгэмж олгосон зөрчлүүд илэрчээ. Энэ нь анхан шатны бичиг баримтад тавих дотоодын хяналт сул, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар дутмаг байгаатай холбоотой гэж үзжээ. Нийгмийн халамжийн сангаас зориулалт бусаар зарцуулсан нийт 4545.0 мянган төгрөгийг тухайн санд төлүүлэхээр Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдэд 17 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчын 7 актыг тус тус тогтоожээ. Актын биелэлт одоогоор 59,0 хувьтай байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч зөрчлийг арилгуулахаар Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдэд нийт 11 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчын 3 албан шаардлага, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 6 албан тушаалтанд 600.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …