Япон улсын яаралтай тусламжийн зөвлөх монгол улсад ирж ажиллав

17Эрүүл мэнд, спортын яам, Япон улсын Жайка төслийн байгууллагатай хамтран анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн хүрээнд яаралтай тусламжийн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах асуудлыг судлахаар Япон улсын Гэмтэл согог засал, яаралтай тусламжын асуудал хариуцсан богино хугацааны мэргэжилтэн Др.Акио Кимура 2015 оны 10 дугаар сарын 26-30 – нд манай улсад ажиллалаа.
Уг “Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийг  2015 оны 05 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн ба Техникийн ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар энэ сард байгуулаад байна.
Др.Акио Кимура нь манай улсын эмнэлэг хүртэлх болон эмнэлэг дэх яаралтай тусламж явуулдаг зарим байгууллагууд тухайлбал УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Нийслэлийн шуурхай удирдлагын төв, нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцав.
Тус яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн яаралтай тусламжийн тэнхим, нийслэлийн түргэн тусламжийн төв, хувийн эмнэлгийн төлөөлөл оролцсон хурал зохион байгуулж Др.Акио Кимура багш Япон улсын яаралтай тусламжийн тогтолцооны талаар сонирхолтой илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултанд хариулав.
Тэрээр Монголд ажилласан талаарх тайлангаа Эрүүл мэнд, спортын яамны төслийн техникийн багт танилцуулсан. Уулзалтад ЖАЙКА- гийн төслийн багийн ажилтан Охара, Нода, ЭМСЯамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, төслийн техникийн ажлын хэсгийн  гишүүн Э.Оюунсүрэн, мэргэжилтэн С.Отгонсүх, С.Эрдэнэтуяа, Ч.Баярмаа, С.Энхжин нар  оролцож яаралтай тусламжийн төгсөлтийн дараах хөтөлбөрийг хэрхэн сайжруулах болон сургагч багшийн сургалтын талаар санал солилцож, төслийн зүгээс хийгдэх ажлын талаар ярилцан үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг эхний ээлжинд Японы талаас багш нар ирж сургах, бэлтгэгдсэн Монгол сургагч багш нар цаашид анхан болон хоёр дахь шатлалын эмч нарт сургалт явуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …