Хувьчлагдсан нэг тэрбум төгрөг хаачсан вэ

4bab6856d0bc9e2doriginalШийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдахдаа эдийн засгийг эрчимжүүлэх, өөд нь татах уриатай гарч ирснийг иргэд мартаагүй. Гэтэл өнөөдөр Засгийн газар маань бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжих биш, ард түмний нуруунд л ачааг үүрүүлж, тэдний хэтэвчийг хоослох бодлого барих боллоо. Монгол Улсын Засгийн газар 2014 онд эдийн засгийг хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд төрд ачаа болж байгаа хөрөнгүүдээ дуудлагаар худалдаж, төрийн санд бэлэн мөнгө төвгөрүүлэхээр Засгийн газраас 2014 оны долдугаар сарын 16-нд 232 дугаар тогтоол батлан “Төрийн өмчид байгаа 37 үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, төсөвт мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх” шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу ТӨХ-ноос 2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд Төр хурахын аман дахь ШШГЕГ-ын дансанл бүртгэлтэй, ашиглахгүй байгаа амралт сувиллын объектийг үнэ хаялцуулж, нэг тэрбум есөн сая төгрөгөөр иргэн Д.Энхтуяа худалдан авчээ.Хууль журмынхаа дагуу 14 хоногийн дотор бүх мөнгийг нь Төрийн сангийн дансанд шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан юм байна. Түүнээс хойш 14 хоногийн дараа үл хөдлөх хөрөнгийг нь иргэний нэр дээр шилжүүлнэ хэмээсэн боловч ТӨХ-ныхон элдэв арга саам хэрэглэнэ шилжүүлэхгүй явсаар хүлээлгэж өгсөн байх хугацааг өнгөрүүлжээ. Түүнээс хойш 20 гаруй хоногийн дараа Засгийн газраас 2015 оны хоёрдугаар сарын 2-нд 37 дугаар тогтоол гаргаж, анх худалдахаар зарласан 37 объектоос зөвхөн иргэн Д.Энхтуяагийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг худалдах жагсаалтаас хассан гэнэ. Үүний цаана ШШГЕГ-ын удирдлагын эрх ашиг хөндөгдөж, уг объектийг үнэгүйдүүлэх гэсэн санаархал нь талаар болсон бололтой. Ингэснээр иргэн Д.Энхтуяад төр үл хөдлөх хөрөнгийг нь ч өгсөнгүй, үнийн дүнд нь төлсөн тэрбум гаруй төгрөгийг нь ч буцаан олголгүй, улсын төсөвт төвлөрүүлэн зарцуулчихсан байгаа юм. Хөрөнгөө ч, мөнгөө ч олж авч чадахгүй байгаа эмэгтэй ТӨХ-нд удаа дараа гомдол гаргасан аж. ТӨХ-ны удирдлага нь Ерөнхий сайдад хандан “Засгийн газрын 10 тэрбум гаруй төгрөг төвлөрөөд байна. Үүний нэг тэрбум нь дээрх иргэнийх” гэж танилцуулахад Ерөнхий сайд “Мөнгийг нь буцаах боломжгүй. Дуудлага худалдаагаар авсан иргэнд нь өгөх ёстой юмыг нь өг” гэсэн чиглэл өгсөн талаар Засгийн газрын албан бус эх сурвалж бидэнд мэдээлэв. ТӨХ-ноос “Хууль ёсны дагуу явагдсан дуудлага худалдааг хуулийн дагуу хүчингүй болгох боломжгүй” гэсэн хэдий ч дунд шатанд очоод хэн нэгний дарамт шахалт, саад байгаагаас болж, иргэн үл хөдлөх хөрөнгө ч үгүй, мөнгө ч үгүй хоосон хоцорсон байх юм. Төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжин, төрийн албан хаагчдынхаа цалингаас 10 хувийг суутган байж, улсад 1,9 тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа өнөө цагт иргэн Д.Энхтуяагийн төлсөн тэрбум гаруй төгрөгийг гаргаж өгч чадах, эсэх нь эргэлзээтэй

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …