Ходоодны хурц болон архаг өрөвсөлтэй ходоод нь өвдөж цээж хорсдог хүмүүсийн анхааралд

cb417ee2cc506beebig

1963 онд ходоод гэдсээ эмчлүүлэхээр Ессентукийн рашаан сувилалд амарсан юм. Тэр сар байхдаа тэндхийн эмч болох нэг эелдэг аятайхан эмэгтэйтэй найзалж амжсан. Тэгээд буцахын өмнө салах ёс хийж талархахаар өрөөгөөр нь ороход тэрээр надад эрүүл энхийг хүсэж, ходоодны шарханд хэрэглэх нэг жор хэлж өгсөн юм. Энэ бол маш энгийн мөртлөө сайн тус болдог арга юм. Тэр жор манай хөрш эмэгтэйт тус болсон. Ходоодоо эмчилснээс хойш олон жил өнгөрсөн ч өвчин нь түүнийг дахиж зовоогоогүй. Харин хийх ёстой зүйл гэвэл ердөө л энэ. Өглөө босоод хоёр алим \зөвхөн ногоон алим л хэрэглэнэ\ үрнэ. Тэгээд тэр үрсэн алимаа харлахаас өмнө, тэр дор нь идэв шаардлагатай. Ходоодны хурц болон архаг үрэвсэлтэй хүн алиман эмчилгээний өмнө болон 5 цагийн турш юу ч идэж ууж болохгүй. Өвчин тийм их хурц биш бол алм мдэхийн өмнө болон идсэнээс  дараа 4 цаг юм идэж ууж болохгүй. Тухайлбал хөрш хүүхэн маань үүрийн 5 цагт босож алимаа идчихээд эргээд унтаад өгдөг байсан. Тэгээд 9 цагт босч  ердийнхөөрөө  өглөөний ундаа уудаг. Сар турш энэ эмчилгээг давтана. Дараагийн сард тэрээр долоон хоногт гурван удаа алиман эмчилгээг хийнэ. Тэрний дараагийн сард долоон хоногт 1 удаа үүрээр босч алимаа иднэ. Яваандаа түүний хоолны дуршил нэмэгдэж хэлний өнгөр нь арилж ходоод өвддөг нь болж ходоодны хүчил хэвийн хэмжээнд очсон. Тэр өдрөөс хойш хөрш маань 7 хоногт нэг удаа тогтмол алим хэрэглэдэг ажээ. Юм идэхгүй удаан байж чаддаггүй хүнд манай хөршийн үүрээр босож иддэг туршлага тус болно байх. Харин шөнө унтахын өмнө идээд хэрэггүй.Учир нь гэдэс дүүрээд байдаг юм. Хэрэв үрсэн алим идсэнээс хойш 1-2 цагийн дараа цай уучихвал эмчилгээ биш болно. Яагаад гэвэл гэдсэнд хий ихээр ялгарч ходоод гэдсэн дүүргээд өвдөлтийг улам нэмэгдүүлдэг. Эмчилгээ хийж байх хугацаандаа хоолны дэглэм сайн сахих хэрэгтэй. Ямарч байцаа иш, навч хэрэглэж болохгүй. Чанасан ногоо ахиухан хэрэглэж кофег уухдаа сүүгүй ууна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …