Кардашианы дүү сахиусан тэнгэр болжээ

42kie48176gfnurribhb779iptРеалити шоуны од Ким Кардашианы дүү 20 настай Кендал Женнер ирэх сард Нью Йорк хотноо зохион байгуулагдах “Victory’s secret” шоунд оролцохоор болсон тухай “TMZ” сайт мэдээллээ. Өнгөрсөн оноос тус брэнд Кендалтай гэрээ байгуулахыг хүссэн юм.

Кендал өчигдөр инстаграмаараа дамжуулан өөрийгөө сахиусан тэнгэр болсноо мэдэгджээ. Тэрбээр “Би “Victory’s secret” брэндтэй гэрээ байгуулж, удахгүй болох шоунд оролцохоор тохиролцсон. Миний далавч тийм ч том биш. Гэхдээ сайхан байна” гэжээ.

20 жилийнхээ ойтойгоо золгож буй “Victory’s secret” шоу ирэх сарын 9-нд зохион байгуулагдах юм. Өнгөрөгч амралтын өдөр хамгийн үнэтэй сахиусан тэнгэрүүд болох Адрина Лима, Алессандра Амбросио нарын шоунд өмсөх дотуур хувцсыг олонд танилцуулсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …