Улаанбаатарт 4 градусын дулаан байна

2015 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 8-13 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, туул тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

download (1)

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …