“Салхит” салхин цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан Салхит салхин цахилгаан станцад ажиллав.

eadfbddf-8a19-446c-9388-98327a024e04

Монголын анхны салхин парк болох Салхит нь Улаанбаатар хотоос 75 км зайнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг бөгөөд 2013 оны 6 дугаар сараас бүрэн ашиглалтанд орж одоог хүртэл амжилттай ажилласаар байна.

0b6e6a8e-da96-497b-ae02-98c3c6b5b8f0

Салхин станц нь Женерал Электрик компанийн 1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулахаас гадна 1.6 сая тонн цэвэр ус болон 122 мянган тонн нүүрсийг хэмнэх аж. Байгаль орчинд ээлтэй энэхүү 50 МВт-ын салхин станцын үйлдвэрлэсэн цахилгаан нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэгдэж байгаа юм.

Клин Энержи компанийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар станцын үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан болон бусад төлөөлөгчдөд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

0b6e6a8e-da96-497b-ae02-98c3c6b5b8f0

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан энэ үеэр хэлэхдээ, нэг жилийн өмнө ирэхэд Салхит салхин цахилгаан станцад хууль эрх зүй болон үнэ тарифын талаар тулгамдсан асуудал олон байсан. Харин нэг жилийн дараа ирэхэд маш сайн ажиллаж олон асуудлыг шийдсэн байна. 2015 оны хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлагдаж эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй болсон. Мөн эдгээр хуулиуд батлагдсанаар монголын анхны салхин станцын үнэ тарифын болон бусад асуудал шийдэгдэж, салбарын яам, агентлагууд, холбогдох байгууллагууд хамтран ойлголцож ажилласнаар станцын үйл ажиллагаа саадгүй явагдаж байна. Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж эхэллээ. Тиймээс нар, салхи, усаар эрчим хүч үйлдвэрлэх тал дээр манай улс анхаарах хэрэгтэй. Одоогийн байдлаар нараар эрчим хүч гаргах 3, салхиар эрчим хүч гаргах 5 нийт 8 станц барих хүсэлт ирээд байгаа гэлээ. Энэ үеэр төлөөлөгчид 1.6 МВт-ын хүчин чадалтай салхин турбины ажиллах явцтай танилцсан юм. Энэхүү арга хэмжээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төвийн төлөөлөгч нар оролцлоо.Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …