Бээжингийн онгоцны буудалд тэргэнцэртэй Хятад иргэн бөмбөг тэсэлжээ

1 Өнгөрсөн бямба гараг буюу 7-р сарын 20-ны өдөр  Бээжингийн нисэх онгоцны буудалд тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй Хятад иргэн салют ашиглан гар аргаар хийсэн бөмбөг тэслэжээ. Гэрчүүдийн мэдүүлснээр тэсрэлтэд өөрөөс нь өөр хүн гэмтэж бэртээгүй гэнэ.
Шуурхай арга хэмжээ авсны дүнд нислэгүүд сааталгүй хэвийн явагджээ.
Шинхуа агентлагийн мэдээлснээр Бээжингийн Капитал нисэх онгоцны буудлын гуравдугаар терминалын зорчигчид орж ирдэг хаалган дээр оройн 6:24 минутад бөмбөг тэсэлжээ.
Тэсрэлтийг 25 метрийн харсан гэрч Чен хэлэхдээ “Тэнд бөөгнөрсөн олон хүн явж байсан. Бөмбөг нэг удаа тэсэрч маш хүчтэй дуу чимээ гаргасан. Дараа нь олон хүн гар утсаа гарган  зураг авч эхэлсэн дээ” гэжээ.
СиСиТВ тэргэнцэртэй бөмбөг тэслэгчийг зүүн Шандон мужаас гаралтай 1979 онд төрсөн Зи Зонгшин хэмээсэн байна.
001109b42f9b1355567801 1374322570000-AP-China-Beijing-Airport-Explosion-1307211326_4_3 Beijing airport explosion: a policeman stands amid smoke ChinaBeijingAirportExplosion111305--525x350
Д.Шинэбаяр
ugluu-logo5

Санал болгох мэдээ

Чингис хаан үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ

Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд …