Цагдаа, прокурорын сууж явсан машин осолджээ

mashinЭнэ сарын 8-нд буюу өнгөрөгч ням гарагийн 11.00 цагийн үед Сэлэнгэ аймагт цагдаа, прокурорын сууж явсан автомашин осолдсон хэрэг гарчээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газарт үзлэг хийгээд буцаж байсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна.

Харин цагдаагийн долоон албан хаагч ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Хяналтын рокурор Г-ийн хувьд хамарны яс, нүдний ухархайн яс хугарч хүнд гэмтсэн аж. Тиймээс прокурор Г-г өчигдөр яаралтай түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хотод авчран ГССҮТ-д хэвтүүлжээ. Түүнчлэн осол юунаас болж гарсан нь тодорхойгүйбайгаа бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …