“Үсээ хусуулсан үзлийн царайтан” таксины жолоочийг боожээ

taksi

Саяхны нэг өдөр оройн цагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хадны эцэст таксины жолоочийг дээрэмдэж, амь насыг нь хөнөөхийг завдсан хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд таксины жолоочид худлаа газар зааж явуулаад уулын энгэрт аваачсан хойноо араас нь хоолойг нь боож, мөнгө гар утсаа өг хэмээн дарамтлан “Ална шүү” хэмээн заналхийлжээ.
Харин таксины жолооч сэжигтэн этгээдтэй зодолдож, гараас нь мултарч чадсан бөгөөд энэ үеэр цагдаа дуудсан байна. Харин тухайн үед дуудлага өгсний дараа цагдаагийн алба хаагчид шуурхай ирж сэжигтэн этгээдийг баривчилсан аж.
Хохирогчийн ярьж буйгаар “Үсээ хусуулсан үзлийн царайтай муухай зэрлэг залуу байна лээ. Тэр Өршөөлийн хуулиар суллагдсан хүн байхыг үгүйсгэхгүй. Эхлээд гэртээ очих гэж байгаа гэж ярьснаа сүүлдээ найзындаа очихоор болж, худлаа газар заагаад хээр аваачиж байгаад дээрэмдэж алах гэсэн байх” гэв.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий   7 компанид давуу байдал олгосон уу?

Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар очсоноос хойш энэ яам иргэд, ААН-д хүргэдэг төрийн үйлчилгээ удааширч, зогсонги байдалд …