Ээж болж, айл гэрийн гэргий болсноосоо хойш “ТВ-5” телевизийн сэтгүүлч, редактор Насаа харагдахаа больсон гэх шүүмжлэлийг хүртээд байсан нь нууц биш. Түүний нөхөр жүжигчин Г.Алтаншагай төрөлх их театраасаа өрх тусгаарласнаасаа хойш багагүй хугацааг элээж байгаа.Хоёр хүүхдээ төрүүлэн халамжит хань, ээжийн үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа сэтгүүлч Насаа нөхрийн хамтаар сүүлийн үед “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн шүү. Учир нь сэтгүүлч Насаагийн нөхөр жүжигчин Алтаншагай нь хувийн театраа байгуулж анхны драмын уран бүтээлээ олноо танилцуулсны зэрэгцээ дэлгэцийн түүхэн бүтээлд дүрээ мөнхлөөд авсан билээ.
эх сурвалж: paparazzi.mn