Улаанбаатарт 4 градус дулаан

400

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2015 оны 11 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 10-15 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус хүйтэн, говийн бүсийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

12-нд баруун болон төвийн нутгийн хойд, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 12,13-нд зарим газраар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …