ARIUNAA SURI Загварын шоу тун удахгүй…

3eaf4fd588fdd211original“ДарханМинж” ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya, Хятадын Fambo компаниудын чадварлаг технологичидтой хамтран олон үе шаттай туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулах шилдэг технологийг томьёолж чадлаа.

Энэхүү технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Монгол нэхий материалын талаарх уламжлалт ойлголтыг эрс өөрчлөн, олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулсан ньМонголын үйлдвэрлэлийн салбарт нэгээхэн шат ахисан үйл явдал болоод байна.

ARIUNAA SURI брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг, дахин давтагдашгүй загвар гарган хамтран ажиллаж, үүнээс хамтарсан шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

ARIUNAA SURI шинэ брэндийн танилцуулгыг 2015 оны 11-р сарын 14-нд Улаанбаатар, Crocus Event Hall-д өргөн хэмжээний Энтертайнмент Fashion Show хэлбэрээр хийх гэж байна. Шоуны хөтөлбөрийн хувьд маш олон сонирхолтой үзүүлбэр, сюрпризээр дүүрэн байх болно.

Шоунд Европоос BAZAAR, ELLE, VOGUE гэх мэт загварын сэтгүүлүүдийн нүүр царай болж олон улсад хэдийнээ танил болсон загвар өмсөгч нарурилгаар хүрэлцэн ирж оролцох гэж байна.

Rebecca Kunikowski

Тэрээр Герман улсын Магдебург хотод төрсөн. Тэрээр дэлхийд алдартай Elegant, Dark Beauty, Circe Swiss, Elemant, HUF, Confashion, Storm  гэх мэт сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байсан. Мөн Истанбул, Герман, Швейцари, Милан, Парис, Нью-Иорк, Австрийн томоохон загварын агентлагуудад загвар өмсөгчөөр 10 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд  Берлин, Парис, Лондогийн загварын долоо хоногуудад оролцож байжээ.

                                                                                                                                                                                                  EnokGroven

EnokGroven олон улсын загварын ертөнцөд Модель, жүжигчин, дуу зохиогч, байгаль дэлхийгээ хайрлан тэмцэгч, дуучин, хөгжмийн зохиолч, рейлити шоуны од зэргээр алдартай нэгэн билээ. EnokGroven загвар өмсөө зогсохгүй хөөмийн урлагаар хичээллэдэг авьяаслаг нэгэн юм.

Милан, Лондон, Берлин, Парис, Барселона, Копенгаген, Лос Анжелос зэрэг томхотуудын загварын агентлагуудтай хамтран ажилладаг төдийгүй алдартай хөгжмийн зохиолч нартай мөн хамтран уран бүтээл туурвидаг. Загвар өмсөгч, фото модель чиглэлээр ажилладаг учраас өөрийн салбарт гарч буй чухал асуудлыг хөндөж FACC буюу Цагуурын өөрчлөлтийн эсрэг загварын чиг хандлага нэртэй нийгэмлэгийг байгуулсан.

Энэхүү нийгэмлэг нь хувцас загварын салбар тэр дундаа хувцас үйлдвэрлэгчид, загвар зохион бүтээгчид байгаль орчин дээлтэй байдлаар хувцас үйлдвэрлэх, мөн загварын салбарын байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг багасгах зорилготой байгуулагдсан.

 Түүний энэхүү үзэл баримтлал ARIUNAA SURI брэндийн гол уриа болон байгаль орчин дээлтэй материалаар хувцас хийдэг үзэл баримтлалтай маш ихээр тохирч байгаа бөгөөд тэрээр туних сэтгэл хангалуун байгаа.

Одоогоор тэрбээр Миланы Why Not Models, Копенгагены Diva Models, Парисын M Management, Нью Иоркхотын ADAM Models, ЛосАнжелос хотын Hollywood Model Management, Берлин хотын IZAIO Models, Лондон хотын Nevs Model Agency агентлагуудад загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд дэлхий олон агентлагуудтай хамтран ажилладаг.

Шинээр танилцуулах коллекцийг бүтээхээр Дархан минж ХХК болон ARIUNAA SURI брэндийн баг бүрэлдэхүүн шаргуу ажиллаж байна. ARIUNAA SURI брэнд нь ноос ноолуур, арьс шир, гутал гэх мэт үндэсний үйлдвэрлэгчид, хувь уран бүтээлчид, зураачид, гар урлагчид зэрэг олон баг хамт олныг оролцуулан хамтран ажиллаж байдаг анхдагч үндэсний брэнд юм.

Өргөн цар хүрээг хамарсан өвөрмөц загварын шоуны тасалбар нь боломжийн үнэтэйгээс гадна худалдан авсан билетний үнийн дүнгээс 2 дахин их үнийн дүнтэй хөнгөлөлт эдлэх эрх дагалдах бөгөөд сонирхсон хүн бүрийн хувьд үүд хаалга нь НЭЭЛТТЭЙ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

ARIUNAA SURI Загварын шоу тун удахгүй…

Дэлгэрэнгүй мэдээллийг:

И-мэйл: www.ariunaasuri.com

Facebook page: http://www.facebook.com/ariunaasuri

Event facebook page: https://www.facebook.com/events/980024465351285/

Холбоо барих: 70152525, 88119969, 99030417

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …