Шварценеггер Болливудад ажиллана

a5bd84ed980ad6dcgreat“Терминатор” киноны од Энэтхэгийн Болливудад бүтээж буй “Робот-2” боевик кинонд тоглох хүсэлтэй байгаагаа өгүүлэв. Өмнө нь Шварценеггер Болливудын киностудид ажиллахыг мөрөөддөг гэдгээ нэг бус удаа хэлж байсан бөгөөд энэ хүсэл нь биелж байх шиг байна.

Эх нутагтаа өөрийн бүтээлүүдээрээ алдаршиж, киног өөр өнцгөөр бүтээдэг болсон найруулагч Саси Шанкара Арнольдод шуугиан тарьсан “Робот” киноны үргэлжлэлд муу талын баатрын дүрийг бүтээхийг санал болгожээ. Киноны зураг авалт энэ оны сүүлээр эхлэх бөгөөд Шварценеггер бэлтгэлээ хангахын тулд энэ сарын сүүлээр Энэтхэгт очих юм. Киноны нээлт 2016 оны сүүлээр болохоор төлөвлөгдөв.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …