Ерээд оны залуусыг байлдан дагуулж, нас насныхны сэтгэлд хоногшсон дуунуудаараа урлагийн салбарт зам мөрөө тунхаглаж чадсан дуучин Р.Лхамаа эх орондоо эргэн иржээ. Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэрээр уран бүтээлдээ эргэн оржээ. Олноо мисс дуучин хэмээн алдаршсан тэрбээр “Бодол”, “Холын шувууд орхиод явсан”, “Би чинийх”, “Уярлын аяс” зэрэг дуугаараа олонд илүүтэй танигдсан. Урлагийн эмэгтэйчүүдээс дээгүүр боловсролтой дууч бүсгүй тэрээр дуулах нь түүний хобби гэдэг. Рок поп дуучид дундаас төдийлөн хэл аманд өртөөд байдаггүй тэрээр хагас нүцгэн зургаа өөрийн цахим хуудаснаа нийтлэв. Нас нь хэдийнээ 40 гарсан ч бие хаа нь гуалиг залуу хэвээрээ байна шүү.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл