А.Хишигдалай онигоонд оров

c9e4ee0f65e630acfddbdc71704f4b5doriginal
Залуу дуучин А.Хишигдалай тун ч сандруу нэгэн бололтой. Тэрээр саяхан Их дэлгүүрийн сүлд мод асаах ёслолд дуучин С.Зоригттой ирж дуулсан ажээ. Залуу уран бүтээлчид “Хөгжилтэй гэр бүл” киноны цоглог дуугаараа үзэгчдийг доргиогоод авав. Харин хоёр дахь дууг дуулах гэсэн ч саатал гарчээ. Харин дуучин А.Хишигдалай сандарсан уу, будилсан уу “Уучлаарай. Бяцхан санхүүгийн асуудал үүсээд…” хэмээн үзэгчдийг мэл гайхшируулав. Харин С.Зоригт “Техникийн саатал шүү дээ” хэмээн инээж “алтан” хамтрагчийнхаа алдааг хурдхан залруулаад авав. Харин сандарсан залуу дуучин бүсгүй “Гадаа маш хүйтэн байна. Тархи маань хөлдчихөв үү яав. Хэл ам эвлэхгүй юм” хэмээн залуу уран бүтээлчид дуулахаас гадна алдаа, будилаанаараа үзэгчдийг багагүй хөгжөөгөөд авлаа.

М.КЕЙТ

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …