Цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүллээ

4ce6bec6d29f7399a46c05699a82c79doriginal

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид “Цас цэвэрлэгээний шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулж өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Урьд нь цас орсны маргааш цэвэрлэх тохиолдол байсан. Харин цэвэрлэгээний шинэ менежментийг нэвтрүүлж эхэлснээр цас орсон даруйд шөнийг ч үл хамааран шууд ажиллах бөгөөд цасыг маш хурдан цэвэрлэж халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллана. Мөн давс бодис цацдаг 13 машины үйлчилгээ зэрэг явна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан мэдэгдлээ. Улаанбаатар нэгтгэлийн ажилчид ажлын найман цагаар ажилладаг. Харин цэвэрлэгээний шинэ менежментийн дагуу 24 цагийн турш зам цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Цас орсон даруйд, цаг харгалзахгүй цэвэрлэгээ явуулна гэдгийг ажилчид хэлж байв. Түүнчлэн баруун, зүүн салбарын байрандаа замын халтиргааг арилгах бодис болох давсны нөөцийг бүрдүүлж, иргэд, аж ахуй нэгжид кг-ыг нь 400 төгрөгөөр худалдаалахаар болжээ. Ингэснээр орчин тойрныхоо халтиргаа гулгааг арилгах нөхцлийг аж ахуйн нэгж, байгууллагуудад бүрдүүлж өгч байгаа аж. “Иргэд Улаанбаатар хотын бүх гудамж талбайг манай нэгтгэл хариуцдаг гэж буруу ойлгоод байна. Нийслэлийн 315 км замыг бид хариуцаж ажилладаг. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, орон сууцны СӨХ-үүд орчин тойрныхоо замын цэвэрлэгээг хариуцдаг. Мөн аж ахуй нэгж байгууллагууд 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй” гэдгийг Улаанбаатар нэгтгэлийн ажилчид хэвлэлийн хурлын үеэр иргэдэд сануулж хэлэв.

Ж.ХАТАНБААТАР

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …