Өнөөдөр болох үйл явдал

download-4909.00 цагт: “Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журам”-ын хэлэлцүүлэг Барилгын политехник коллежийн байранд болно. Утас: 99038496

“Олон улсын терроризм ба Аюулгүй байдал” сэдэвт Эрдэм шинжилгээ бага хурал Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно. БХИС, Терроризмтэй тэмцэх холбоо хамтран зохион байгуулах энэ хурлаар сонирхолтой илтгэлүүд тавигдана. Утас: 95938278


10.00 цагт: “Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг таргалалтаас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” сэдэвт уулзалт “Эделвайс” зочид буудалд болно. Уг уулзалтад эрүүл мэнд, хүнс, боловсрол, нийгмийн хамгаалал, хяналтын салбарын газрын дарга, мэргэжилтнүүд, салбаруудын харьяа судалгаа шинжилгээ, бодлого хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцох юм.


11.00 цагт: БНХАУ-ын Ху Бэй мужийн Чиби хотноо болсон “Олон улсын цайны их хурал”-ын талаар “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Энэхүү хурал нь “Торгоны замын эдийн засаг” буюу “Нэг бүс-нэг зам” стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, “Түмэн газрын цайны зам”-ыг дахин сэргээж түүний зам дагуух хотуудын хөгжил, соёл, аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх, “Хөх мөрний эдийн засгийн бүс” бодлогыг хэрэгжүүлэх зорилготой аж. Манай улс “Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс” байгуулан хамтран ажиллах боломжтой талаар санал дэвшүүлж хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хийх “Оюутны хөгжлийн жил”-ийн нээлт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 1 давхарт болно. Утас: 89008869


11.40 цагт: Олон Улсын Оюутны эрхийн өдөрт зориулсан “Монголын оюутнууд 1990 оны Ардчилсан хувьсгалд” номын нээлт, Оюутны арчилсан хөдөлгөөнд оролцогчдын уулзалт-ярилцлага МУИС-ийн хичээлийн II байр “Нийгмийн ухааны номын уншлагын танхим” /213 тоот/-д болно.


12.00 цагт: Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэнгээс “Чингисийн монголчуудын тусгаар тогтнолын эрэлд” сэдвээр “Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


14.00 цагт: Эрүүл мэндийн байнгын хорооны хуралдаан НЗДТГ-т болно. Хурлаар архи тамхи, эм эмнэлэгийн тухай хуулийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдалтай холбоотой иргэдийн гомдлыг хэлэлцэх юм байна. Утас: 88059661

Гадаад хэргийн яамны “Хэвлэл мэдээллийн цаг” ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. Утас: 88080619, 89010515

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …