Либерал эмэгтэйчүүдийн оюуны санг эрдэмтэн бүсгүйчүүд тэргүүлнэ

12244128_1699009030335448_2067060098_n23 жилийн түүхтэй Либерал эмэгтэйчүүдийн оюуны Сангийн IX бага хурал өчигдөр хуралдав. Хуралд ЛЭОС-ийн салбар зөвлөл 18 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 9000 гаруй гишүүнтэй, 21 аймагт салбар зөвлөлтэй Үндэсний хэмжээний ТББ юм. Өнгөрсөн 3 жилд Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сан нь НҮБ-ийн Эмэгтэйчүүд, Жендерийн сангийн санхүүжилтээр “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийг хэрэгжүүлж, 18 аймагт 43 удаагийн сургалтаар 900 гаруй манлайлагч эмэгтэйчүүдийг сургаж, чадавхижуулжээ. Энэ удаагийн чуулганаараа ЛЭОС 5 жилийнхээ ажлын ололт амжилтыг дүгнэж, стратегийн зорилтоо шинэчлэн тодорхойлох үзэл баримтлалыг хэлэлцэж батлав.

Харин ЛЭОС-ийн Тэргүүнээр НҮБ-ын ЖТБС-ийн “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийн Үндэсний зохицуулагчаар ажилласан доктор Ц.Бүжидмааг 87 хувийн саналаар баталж, итгэл хүлээлгэв.  Ийнхүү 2015-2017 онд ЛЭОС-ийг эрдэмтэн бүсгүйчүүд тэргүүлэх нь ээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …