Мөн Өмнөговь аймгийн “Баяндалай сумын “Охин хөтөл” гэх газар “Land cruiser-100” автомашин онхолдож, жолооч тус аймгийн нэгдүгээр баг Баруун сайханы …. тоотод суух Е /эр.25н/ эмнэлэгт хүргэгдэж ирээд нас баржээ.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн “Бат-Өлзий сумын хоёрдугаар баг Дунд халзан гэх газар “Маяти” автомашин уулын уруу онхолдож Г, Ц, О, Б, Б нарын таван хүн газар дээрээ нас барсан ноцтой осол гарчээ.
Эдгээр хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Тиймээс нийт жолооч нарыг холын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn