Ан агнуурын буу, сум хулгайлсан этгээдүүдийг шуурхай баривчилжээ

12244327_422923974567690_3293594973084439505_o2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагт БЗД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт иргэн “Э”-гийн эзэмшлийн Тоёота ланд-80 маркийн машинаас ан агнуурын зориулалтай буу, бичиг баримт, сум хулгайд алдагдсан дуудлага, мэдээллийн дагуу БЗД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийг шалгаж, сэжигтэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан, БЗД-ийн 22 хорооны нутаг дэвсгэрт оршин суух “Г” гэгч бусадтай бүлэглэн үйлдсэнийг ирүүлж, саатуулан мөрдөн шалгаж байна. Хэрэг үйлдэгдэх үед иргэн “Э” нь машинаа түгжилгүй орхисон хэсэгхэн зуурт эд зүйлээ алдаж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

11221273_422924014567686_7159081797186103387_n

Ямартаа ч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, гэмт этгээдүүдийг шуурхай баривчилж, ан агнуурын буу, сумыг түргэн шуурхай олж, илрүүсэн алба хаагчдад хохирогч “Э” талархал илэрхийлжээ. Иргэдэд анхаарч, сэрэмжлүүлэхэд машинд эд зүйл орхихгүй байх, түгжсэн эсэхийг сайтар шалгах, шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй газар, орон сууцны орчинд машиныг байршуулахгүй байх, харуул хамгаалалттай, манаачтай зориулалтын зогсоолд тавьж, өмч хөрөнгө, эд зүйлээ адлахаас урьдчилан сэргийлэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …