Киноноос төрөн гарсан алдартай хосууд+салалт

Picture-13Ji Hyun Woo ба Yoo In Na нар “Queen In Hyun’s Man’s” кинонд хосууд болон тоглож анх танилцсан. Улмаар кино дууссаны дараа дотносож одоо жинхэнэ амьдрал дээрээ үерхэж эхэлжээ. Тэдний насны зөрүү 2.

eugene-and-ki-tae-young-3

Ki Tae Young болон Eugene нар 2009 онд “Creating Destiny” киноны үеэр анх танилцаж байсан бөгөөд кино дууссаны дараа байнга холбоотой байдаг байжээ. Ийнхүү 2010 оны 1 сард үерхэж байгаагаа албан ёсоор зарлаж 5 сард хуримаа хийцгээсэн байна. Тэдний насны зөрүү 3.

cc-lee-min-ho-park-min-young

“City Hunter” киноны гол дүрийн ид мандаж яваа жүжигчид болох Park Min Young болон Lee Min Ho нар хамтран тоглосон. Улмаар кино дууссаны дараа байнга холбоотой байж 2011 оны 8 сард цуг хооллож байгаад сэтгүүлчдийн дуранд өртсөн. Үүнийхээ дараа үерхэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд харамсалтай нь тэдний үерхэл удаан үргэлжлээгүй. Тэдний насны зөрүү 1.

cc-ji-sung-lee-bo-young

Lee Bo Young болон Ji Sung нар их удаан үерхэж байгаа хосууд даа. 2004 онд тэд “Save the Last Dance for Me” кинонд хамтран тоглосон бөгөөд 2007 оноос эхлэн үерхэж, өдгөө гэр бүл болсон. Тэдний насны зөрүү 2.

cc-the-world-they-live-in

Hyun Bin, Song Hye Kyo нар Солонгосын хамгийн алдартай нэр хүндтэй жүжигчдийн нэг. Тэд 2008 онд “The World They Live In” кинонд хамтран тоглосон бөгөөд 2009 оны зунаас үерхэж эхэлсэн юм. Тэдний үерхэл жил гаран үргэлжилсний эцэст Hyun Bin-ыг цэрэгт явахын өмнөхөн хосууд салсан юм. Тэд нас чацуу.

cc-jung-woo-sung-lee-jiah

“Athena: Goddess of War” киноноос Jung Woo Sung, Lee Ji Ah хос болон төрөн гарсан. Тэд маш хурдан хугацаанд дотносож Парист хамтдаа зугаалж, Jung Woo Sung-н төрсөн өдрийг ч хамтдаа тэмдэглэж явсан юм. Гэвч тэдний энэ үерхэл мөн л удаан үргэлжилсэнгүй. Lee Ji Ah-гийн өмнөх амьдрал сөхөгдөн тавигдаж Seo Ta Ji-тай хуримаа хийж, хүүхэдтэй болох нь мэдэгдэж Jung Woo Sung том цочролд орсон юм. Улмаар тэд салцгаасан аж. Тэдний насны зөрүү 4.

cc-lee-chun-hee-jun-hye-jinЗүүн талаас Jung Kyung-ho, Lee Chun Hee, Jeon Hye Jin

Lee Chun Hee, Jeon Hye Jin нар 2009 онд “Smile You” киноны үеэр анх танилцаж, удалгүй үерхэж эхэлсэн юм. Улмаар 2011 оны 3 сарын 11нд хуримаа хийсэн бөгөөд энэ үеэр сүйт бүсгүй жирэмсэн байсан аж. Тэд 2011 оны 7 сарын 30-нд бяцхан охинтой болж байлаа. Тэдний насны зөрүү 9.

lee-chun-hee-and-jeon-hye-jin-welcome-their-first-daughter_1

Choi Ji Woo, Lee Jin Wook нар 2007 онд “Air City” кинонд хамтран тоглосноор анх танилцаж байжээ. Бас Андрей Кимийн шоуны үеэр ч хамтдаа загвар өмсдөг байсан байна. 2008 онд тэд Choi Ji Woo-гийн гэрийн гадаа болзож байгаад сэтгүүлчдийн дуранд өртжээ. Ингээд тэд үерхэлээ зарлав. Гэвч ирэх жил нь буюу 2009 онд Lee Jin Wook цэрэгт явсан юм. Гэхдээ тэдний хайр дурлалд энэ саад болсонгүй. Lee Jin Wook чөлөөгөөрөө найз бүсгүйтэйгээ Сөүлийн гудамжаар зугаалж явсан зураг хүртэл байдаг. Ингээд 2011 онд Lee Jin Wook цэргээс халагдсан бөгөөд харамсалтай нь салцгаажээ. Тэдний үерхэл 3 жил л үргэлжилсэн юм. Тэдний насны зөрүү 6.

эх сурвалж: zuwluguu.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …