Улаанбаатарт -13 хэм

tsag agaar

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Ойрын хоногуудад цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.


2015 оны 11 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …