Холливудын од Мэтт Дэмон Монголд түр буудаллажээ

e743f325-9489-4b4e-b04c-542f2030f8cbХолливудын од Мэтт Дэмон /Matt Damon/ өчигдөр орой Монголд иржээ. Тэрээр хамгийн сүүлд тоглосон “Ангаргийн хүн” /Martian/ киноныхоо сурталчилгааны ажлаар Бээжин зорих явцдаа ийнхүү Монголд түр саатсан байна. Монголтой оронтой танилцах гэсэн үү аль эсвэл шинэ киногоо Монголд гаргах асуудлаар ярилцахаар ирсэн үү ямартай ч Монголд түр буудалласан байна. Түүнийг “Блю Скай” тауэрт буудалласан хэмээх эх сурвалж хэлсэн бөгөөд 1970 онд төрсөн тэрээр кино карьераар 1988 онд эхэлж түүнээс хойш 200 гаруй бүтээлд дүрээ мөнхөлжээ. Үүнээс хамгийн алдартай нь “Жейсон Борн” цуврал кино бөгөөд Холливудын ертөнцөд Брэд Питт, Жорж Клуни нарын дотны найз хэмээгддэг юм.

2f4bb193-9461-47f1-9d5a-f62d9dedecf6 12246656_905353062834516_8605541926571903556_n

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …