Брэдли Купер Ирина Шейк дээр нүүж ирлээ


bradlyӨнөө цагийн Холливудын хамгийн хүүхэмсэг эр Брэдли Купер одоо л нэг томоожиж байгаа бололтой найз бүсгүй Ирина Шейк дээр нүүж ирлээ. “Мэргэн буудагч” Брэдли Купер бүтэн долоон сарын үерхлийн эцэст ийнхүү Ирина Шейктэй хамт амьдрахаар шийдэж өчигдөр Иринагийн Манхэттэн дэх байранд нэлээд хэдэн цүнх юмтай нүүж ирсэн байна. Өдгөө 40 настай ганц бие од Брэдли Купер жүжигчин, загвар өмсөгч бүсгүйчүүдээс гадна Бритни Спирс, Женнифер Лопез зэрэг дуучин кэрэг нэлээд олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан бөгөөд нөхрөөсөө салаад удаагүй царайлаг бүсгүйчүүдийг ангуучилдгаараа бусад эрэгтэй оддоос ялгардаг юм. Үүний нэг адилаар хөлбөмбөгчин Криштиан Роналдугийн амрагийн явдлаас залхан салсан Ирина Шейкийг уургалсан юм.  Ямартай ч, өдгөө 29 настай Ирина Шейк болон 40 настай Брэдли нарын хувийн амьдрал энэ удаад нэлээд тогтвортой байх нь гэж ойр тойрныхон нь ярьжээ.

bradly 6 bradly 5 bradly 4 bradly 2 bradly 1 bradly bradly 7 bradly 3

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …