Төрсөн эхийгээ 32 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Энэхүү ноцтой гэмт хэрэг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд гарсан байна. Тодруулбал, 23 настай эмэгтэй Б нь 54 настай эхийгээ онц хэрцгийгээр хүйтэн мэс ашиглаж хөнөөжээ. Эл хэрэг нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэнэ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
эх сурвалж: paparatsi.mn